
Advertise on podcast: "Үлдэх үг" - Tagtaa Publishing
Rating
4.8from
This podcast has
74 episodes
Language
EnglishPublisher
Tagtaa PublishingExplicit
No
Date created
2018/01/03
Latest episode
2026/04/20
Average duration
55 min.
Release period
72 days
Description
Podcast by Tagtaa Publishing
Unlock "Үлдэх үг" - Tagtaa Publishing podcast Email contact info,
Listeners & Audience details
Email contact information
Direct podcast contact details

Listeners
Audience numbers & engagement insights

Audience details
Podcast Insights

Podcast episodes
Check latest episodes from "Үлдэх үг" - Tagtaa Publishing podcast
74. Сун Вон Пёнг: Бидний доторх "Бүйлс"
2026/04/20
“Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн явуулдаг урлаг, утга зохиолын “Үлдэх үг” подкастын цоо шинэхэн дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Энэ удаагийн дугаарт орчуулагч Б.Дэлгэрмаа, орчуулагч редактор Б.Сувддуламын хамт Солонгосын зохиолч Сун Вон Пёны “Бүйлс” романы тухай ярилцлаа.
73. Б.Баясгалан: Догшин тэнгисийн давалгаанд
2025/08/15
Зохиолч, орчуулагч Б.Баясгалангийн "Догшин тэнгис" роман уншигчдад хүрээд нэгэн улирлыг үдлээ. Үндэсний адилсал, ондоошил, танигдал, хуваагдлын сэдвийг хөндөж, залуусын сэтгэлд эх орны үнэ цэн, мөн чанарын талаар бодрол, ухаарал, асуулт ургуулсан энэ зохиолын талаар зохиолчтой нь ярилцахаар утга зохиол судлаач, зохиолч Б.Бямбаням студид ажиллалаа.
72. У.Бямбаням: Дурсамжийн газрын зураг
2025/08/11
"Үлдэх үг" уран зохиолын подкастын энэ дугаарт зохиолч У.Бямбаням оролцож "Дурсамжийн газрын зураг" нэрт зүймэл романыхаа тухай ярилцлаа.
71. П.Номинбилэг: Аав, ээждээ уншуулаарай
2025/07/28
Та бүхэндээ “Үлдэх үг” подкастын цоо шинэхэн дугаарыг хүргэж байна.
Энэ удаагийн дугаарын зочноор орчуулагч Пүрэвдоржийн Номинбилигийг урьж, Солонгосын зохиолч Пэк Сэхигийн “Үхмээр байна гэхдээ бас догбуги идмээр байна” номын тухай ярилцаж, мөн орчуулах, редакторлах ажлын жаргал зовлонг хуваалцан халуун яриа дэлгэлээ.
70. Ц.Гончиг: Тойром
2025/05/30
Зохиолч, яруу найрагч Ц.Гончигтой "Тойром" хэмээх шинэхэн романых нь талаар ярилцлаа. Хөтлөгч Б.Баясгалан
69. Үлдэх үг: Бичихүйн тухай - Туурвилчийн намтар
2024/03/28
үх цаг үеийн шилдэг борлуулалттай зохиолчдын нэг гэгддэг Стивен Кингийн “Бичихүйн тухай” хэвлэгдэхэд Entertainment Weekly сэтгүүл “Хаантан (Кинг) түм бум наслаг” хэмээн нийтэлж байв. Нэг талаар туурвилчийн намтар дурсамж, нөгөөтээгүүр мэргэжлийн гарын авлага гэж болохуйц эл бүтээл зохиолч хүн бүрд байвал зохих “багажийн хайрцаг”-ийг бэлэн зэхэж, дэлгэн харуулжээ. Кинг зохиолч болохоор шулуудсан хүүхэд насныхаа ой дуртгалаас эхлээд залуу бичээчийн хувиар туулсан хүндхэн сорилт бэрхшээлүүд, золгүйгээр осолдож амь наана там цаана байхдаа зохиол бүтээлийнхээ хүчээр хөл дээрээ боссон амьдралын туршлагаа зөвлөмж болгон бичсэн нь чухамхүү энэ ном билээ. Цэгцтэй бичиглэл, энгүүн нөхөрсөг уур амьсгал, урам зоригоор дүүрэн эл ном залуу уран бүтээлчид, зохиолчид, сайн бүтээлд шимтэгч хэн бүхэнд оюуны цэнгэл эдлүүлж, урлан бүтээхүйн онгод хайрлах буй заа.
68. Мө.Батбаяр: Мөнгөн Будда авсан өдөр
2023/12/05
Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарт тус хэвлэлийн газрын орчуулагч, редактор Мө. Батбаярын шинэхэн хэвлүүлээд буй “Мөнгөн Будда авсан өдөр” номын тухай болоод яруу найргийн тухай яриа өрнүүллээ.
67. Т.Мандир: "Мэндлэхүй" туурь (Монгол бахархлын өдөрт)
2023/11/13
"Тагтаа" хэвлэлийн газар, Creative Radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастынхаа шинэ дугаарыг бид Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан бэлтгэлээ. Энэ дугаарт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, түүхч, зураач Тангадын Мандир абугайн "Мэндлэхүй" хэмээх туурийг яруу найрагч, судлаач, багш Ядамсүрэнгийн Баяраагийн уншсанаар хүргэж байна.
66. Тагтаа рэвью: Зун дуусав, иймхэн богино...
2023/11/03
Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионтой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт тус хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "Тагтаа рэвью" сэтгүүлийн намрын дугаарыг онцоллоо.
65. Ж.Лхагва: Сүм хөх бүрд
2023/11/01
"Тагтаа" хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт тус хэвлэлийн газрын орчуулагч, редактор Батсайхан Сувддулам оролцож, наяад оны хүүрнэлчдийн нэгэн гол төлөөлөгч болох зохиолч Жагдалын Лхагвын "Сүм хөх бүрд" өгүүллэгийг уншлаа.
64. Үр дүнд бус үйл явцад төвлөрөхүй...
2023/10/26
Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт Шведийн нэрт найруулагч Ингмар Бергманы "Миний амьдрал кино хальсанд" номын тухай орчуулагч Нармандахын Өнөржаргалтай ярилцлаа.
63. Б.Батзаяа: Хамтдаа ухаарч олдоггүй зүйлийн тухай...
2023/10/11
Тагтаа хэвлэлийн газар, Creative Radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарт яруу найрагч, зохиолч Батхүүгийн Батзаяа оролцож, хэвлүүлээд удаагүй буй анхны туужийнхаа талаар, уран бүтээлийн талаар болон Туркийн нэрт зохиолч Орхан Памуктай уулзаад ирсэн тухай аяны богцоо уудлан ярилцлаа.
62. Милан Кундера: Зам зуурын тоглоом
2023/10/03
Тагтаа хэвлэлийн газар, Бүтээлч радио 100.9- тэй хамтран бэлтгэж хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарт зохиолч, яруу найрагч Батхүүгийн Батзаяа оролцож, Чех-Францын нэрт зохиолч Милан Кундерагийн "Зам зуурын тоглоом" өгүүллэгийг уншлаа.
Монгол хэлнээ "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" роман нь хэвлэгдэж, манай уншигчдийн хэдий нь танил болсон эл зохиолч роман бичлэгээс гадна богино өгүүллэгийн нэрт мастер билээ. Кундерагийн дүрүүдийнхээ сэтгэл рүү маш гүн шургаж, хүмүүс хоорондын харилцааны ээдрээ зөрчлийн цаад, наад учрыг тун ажигч, гярхай уудлан бичиж чаддаг онцлогийг энэ өгүүллэгээс уншигчид маань бүр тодорхой анзаарна буй заа.
61. Үй Хуа: Ялалт
2023/09/11
"Нэпко" хэвлэлийн газар болон "Тагтаа" хэвлэлийн газар хамтран "ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЗОХИОЛЧИД МОНГОЛД" төслийг эхлүүлж буй. Тус төслийн анхны зочноор "Амьдрахуй", "Вэн хот" зэрэг зохиолуудаараа Монголын уншигчдад хэдийнээ танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуаг урьсан билээ. "Үлдэх үг"-ийн энэ дугаараар зохиолч Үй Хуагийн айлчлалын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцахын ялдамд түүний "Ялалт" хэмээх нэгэн өгүүллэгийг орчуулагч Б.Баясгалангийн орчуулснаар уншиж хүргэлээ.
60. Мө.Батбаяр: Сөжү чамд амттай санагдаад эхэлбэл...
2023/07/24
Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионтой хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарыг хүлээн авна уу.
Podcast reviews
Read "Үлдэх үг" - Tagtaa Publishing podcast reviews
Дэгмаа 2025/07/01
“Үлдэх үг”ийг үргэлж хүлээдэг ..
Хайрлаж сонсдог шүү, хайртай шүү 🕊️🩵
Сонсогч123 2023/03/20
Талархал
Зохиолчдын бүтээлээс уншидаг дугаар гаргаж байгаад талархалтай байна. Мөн зохиолын талаар өөрсдийн дүгнэлт, эрэгцүүлэлийг ярилцаж байгаа нь сонсогч на...
Amaaz22 2020/01/16
sonsogch
Hi, dajgui podcsat-uud bainaa. duu ni deeree anhaarahgui bol Baan-nii uruund bgaa yum shig sonsogdood bn. teriigee saijruulval zugeer bn! tnx
Bayarmaya 2019/01/15
Bayarlalaa
Olon episode bhgui bolohoor gamnaad neg episode-iig 2-3 udaa sonsoj baijeej daraagiin episode-iig sonsoj bna. Bayarlalaa. Ushuu olon saihan poscast hi...
Avgyctus 2018/02/12
Баярлалаа
👏🏻
Podcast sponsorship advertising
Start advertising on "Үлдэх үг" - Tagtaa Publishing relevant audience podcasts
You may also like to advertise on these Podcasts

4.6908522
You Can Heal Your Life ™
Hay House

4.41164993
Extratime
Major League Soccer

4.8815227
ArtCurious Podcast
Jennifer Dasal/ArtCurious

4.9328641400
REAL AF with Andy Frisella
Andy Frisella

3.99078575
20/20
ABC News

4.91369716
The Learning Leader Show With Ryan Hawk
Ryan Hawk

4.92110506
the bossbabe podcast
Natalie Ellis

4.3387242001
The Megyn Kelly Show
SiriusXM

4.948041420
The Shawn Ryan Show
Shawn Ryan

4.5185359
Who, When, Wow!
Tinkercast | Wondery