
Advertise on podcast: DEEP TALK with SANAA
Rating
4.3from
This podcast has
56 episodes
Language
EnglishPublisher
Ariunsanaa TsogbadrakhExplicit
No
Date created
2018/10/18
Latest episode
2026/08/10
Average duration
62 min.
Release period
90 days
Description
Гүн гүнзгий, утга учиртай зүйлс сонирхдог хүмүүст зориулсан яриануудыг Санаатай хамт сонсоё :)
Unlock DEEP TALK with SANAA podcast Email contact info,
Listeners & Audience details
Email contact information
Direct podcast contact details

Listeners
Audience numbers & engagement insights

Audience details
Podcast Insights

Podcast episodes
Check latest episodes from DEEP TALK with SANAA podcast
#57: USEGTOO уран бүтээлчийн нэгдэлтэй танилцацгаая: "Echoes of the City"
2026/08/10
Энэ удаагийн дугаараар ҮсэгТоо залуу уран бүтээлчдийн нэгдлийн "Echoes of the City" буюу “Хотын чимээ” хамтарсан үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын өдрийн ярилцлагыг хүргэж байна.
Хот маш олон дуу чимээ, асуудал, утга, дурсамж, цаг хугацааг агуулна. Өөр өөрсдийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг залуу уран бүтээлчид маань уг үзэсгэлэнгээр бидэнд ямар мэдрэмж төрүүлэх бол?
Хариултыг нь биеэр очиж, харж, мэдрэхийг хүсэж байна.
00:02:26 Уран бүтээлч Тогтуун
00:18:33 Уран бүтээлч Тэргэл
00:27:33 Уран бүтээлч Халиунаа
00:31:11 Уран бүтээлч Орxон
00:38:44 Уран бүтээлч Мөнхцэцэг
00:51:47 Уран бүтээлч Цэлмүүн
01:01:05 Уран бүтээлч Мөнхтөгөлдөр
Тус үзэсгэлэн нь 2026 оны 8 дугаар сарын 7-нд нээлтээ хийж, 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл B Contemporary Art Gallery-н үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх билээ.
Бүрэлдэхүүнд энэхүү нэгдлийг үүсгэн байгуулагч уран бүтээлч Э.Тогтуун, гэрэл зурагчин Н.Мөнхцэцэг, гэрэл зурагчин Г.Халиун, уран бүтээлч Э.Орхон, костюм дизайнер А.Мөнхтөгөлдөр, аниматор Т.Тэргэл, уран бүтээлч Б.Цэлмүүн нар оролцож байна. Мөн ХБНГУ-аас хүрэлцэн ирсэн зочин уран бүтээлч Катя Бринкманн, дуучин, ая зохиогч Г.Даваадалай нар байгаа болно.
Ингээд урлаг, уран бүтээлчидтэй дугаарыг маань хүлээн аван сонсоно уу.
#56: Уран бүтээлч Очир: "Teresa in the Moon" хамтлагийн дуунуудыг амьдаар нь сонсоход бэлэн үү?
2026/01/31
Энэ удаагийн дугаарт маань "Teresa in the Moon" хамтлагын үүсгэн байгуулагч, гоцлох дуучин, уран бүтээлч, сэтгэл судлаач Очир оролцлоо. (Видео подкаст төдийлөн оруулдаггүй надад их догдлом байлаа.)
Бидний яриа хамтлагийн нэрээс эхлээд уран бүтээл бүтэх үйл явц, шинэ тоглолт, "Apollo's Love Never Dies" нэртэй шинэ цомгийн дуунуудын утга учрын тухай ярилцлаа. Тэдний "Twilight Serenade" нэртэй тоглолт 2026 оны 2 дугаар сарын 7-нд "On'n Off" продакшны байранд болох гэж байна.
Хайр гэдэг үгийг бүгд мэдэх ч хэрхэн мэдрэгдэх нь хүн бүрт өөр шүү дээ. Twilight Serenade тоглолт нь дотоод хүнээ сонсохыг хүссэн, дурласан, зүрхээ шархлуулсан хэн бүхэнд зориулагдсан билээ.
Тоглолтын тасалбарыг Portal.mn сайтаар дамжуулан захиалах боломжтой. https://www.portal.mn/en/events/twilight-serenade
Уран бүтээлийн хувьд тэд өөрсдийн өвөрмөц аялгуугаараа танигдсан бөгөөд саяхан RAW Underground-д шинэ цомгийн дуунуудаасаа бичүүлжээ: https://www.youtube.com/watch?v=FxN3V_Ig5mk&list=RDFxN3V_Ig5mk&start_radio=1
2 сарын 7-нд уулзацгаая~!
#55: Харүки Мүриками "ӨДӨР БҮР НҮҮДЭГ БӨӨРӨН ЧУЛУУ" өгүүллэгийн хэсгээс
2025/10/27
Нил паблишингаас эрхлэн гаргасан "Гоо үзэсгэлэн бол шарх" нэртэй дэлхийн хайрын өгүүллэгүүдийн түүвэрт багтсан зохиолч Харүки Мүрикамигийн "Өдөр бүр нүүдэг бөөрөн чулуу" өгүүллэгийн хэсгээс уншлаа. Уг өгүүллэгийг орчуулагч Тэгшзаяа орчуулсан билээ.
Өгүүллэгийн тухай товчхон: Амьдрал турш тааралдах хүүхнүүдээс илүү ч үгүй, дутуу ч үгүй яг 3 эмэгтэй л жинхэнэ учрал байдаг тухай ааваасаа сонссон Жүнпэй үргэлж энэ тухай гайхширдаг байлаа. Туршлагагүйгээс анхны хайрдаа сэтгэлээ илчилж чадаагүй түүнд хоёрхон боломж үлджээ. Жүнпэй нэгэн зоогийн газрын нээлтээр мэргэжлээ үл хэлэх Кири хэмээх эмэгтэйтэй танилцана. Хөдлөж өгөхгүй чулуу мэт гацсан амьдралд нь Кири хөнгөн агаад хүчтэйгээр нөлөөлж эхэлдэг.
#54: Ганц соролтоос цааш: 2-р хэсэг. Амьдрах ухааны боловсрол чухал
2025/07/30
"Хар тамхи" хэмээн бид бүгдийн хэлж дассан боловч цаадах шалтгаан, нөлөөллүүдийг далд байлгадаг табүү сэдвийг онцлон хүргэж буй билээ. Энэ удаагийн дугаараар "ЭКПАТ Монгол Үндэсний сүлжээ", "Өсвөр Үеийнхний Хөгжлийн төв ТББ"-ийн хөтөлбөрийн зохицуулагч Ихтамиртай ярилцлаа.
Мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсоох арга хэмжээний өмнө урьдчилан сэргийлэх, санаатай болон санаандгүйгээр "ганц сороод" эхэлсэн бол болих хүсэлтэй хүнийг ялгаварлан гадуурхахгүйгээр амьдралын эрүүл хэв маягийг санал болгох хөтөлбөр орон зай байх хэрэгтэй. Гэвч үүнийг бүтээхэд бидэнд юу дутуу талаар ярилцлаа.
#ListenBelieveProtect #Сонсъёитгэехамгаалъя
#nevertheirfault #boysmovement #blueheartcampaign #blueumbrella #endtrafficking
Хамтран ажиллагч:
ЭКПАТ Монгол Үндэсний сүлжээӨсвөр Үеийнхний Хөгжлийн төв ТББ
#52: Дуртай шүлгүүд: Яруу найрагч Б.Батрэгзэдмаа "Зөвхөн хайр" шүлгийн түүврийн хэсгээс
2025/07/23
Дуртай шүлгүүд цувралаа бичээгүй уджээ. Энэ удаа хайртай яруу найрагч Б.Батрэгзэдмаа гуайн хайрын тухай шүлгүүдээс уншлаа.
Хэзээ нэгэн цагт хайранд итгэж, хэзээ нэгэн цагт хайраа алдан харамсаж, хэзээ нэгэн цагаас хайранд итгэх итгэлээ ахин эрж буй бол энэ шүлгүүд зүрхэнд тань эм байх болтугай.
Улбар паблшингийн зөвшөөрөлтэйгээр нийтлэв.
00:00 Жинхэнэ чи мөн үү
02:01 Цаг хугацаан дотор хоёулаа
04:40 Нээ эсвэл хаа
07:15 Тэнэгхэн минь дээ
11:00 Харамсал
14:24 Хоёулаа эсвэл
#51: Яруу найргийн тухай. Зочин яруу найрагч Санчир
2025/07/19
Тойрог хуучин хувцасны дэлгүүр дээр Playtime наадмаас үлдсэн хүмүүст зориулсан хурган эвентээр live podcast бичсэн билээ.
Энэ дугаарын зочин бол яруу найрагч Санчир. Бид зуны нэгэн нарлаг өдөр хүүхдийн 100н гадаа диваан дээр суугаад яруу найраг, дурлал, хайр, бүтэлгүйтэл, сэтгэлийн тухай ярилцлаа. Тэрээр анхны шүлгийн түүвэр болох "157 тоотын диваажин" номоос бидэнд зориулж шүлгүүд уншиж өгсөн.
Ингээд зуны өдөртэй, шүлэгтэй, ардах чимээ нь амьд дугаарыг маань хүлээн аван сонсоорой.
#50: Цаашдаа хэрхэх вэ? Нийгэм судлаачийн нүдээр. Зочин Доржтүвдэн
2025/07/11
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Тойрог хуучин хувцасны дэлгүүр дээр Playtime наадмаас үлдсэн хүмүүст зориулсан хурган эвентээр live podcast бичиж үзлээ.
Энэ дугаарын зочин бол "Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-ийн судлаач Г.Доржтүвдэн. Бид дэлгүүр дотор тойрч суугаад амьдарч буй нийгмийнхээ тухай, юу бидэнд нөлөөлж байна, цаашдаа хэрхэх тухай, хэрхэн сонгогчдын боловсролоо дээшлүүлэх тухай ярилцлаа.
#49: Номын тухай буу халъя: #3 Хүлээсээ тасалсан эмэгтэйн тухай “Цагаан хоолтон” (спойлер агуулав) [K4cDocEhdQ8]
2025/01/08
Оны эхний дугаараар бид Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан 2024 оны Нобелийн шагналт зохиолч Хан Ганы “Цагаан хоолтон” хэмээх тун зэвүүн зохиолын талаар ярьлаа. Зарим хэсгүүдэд уншаагүй хүмүүст *спойлер агуулагдаж байгаа ч оюуны эрхийг хүндэтгэн номын зарим хэсгүүдээс сонгон ярилцсан билээ.
Үйл явдлын тухайд эгэл жирийн даруухан амьдардаг Ёнхи хэмээх эмэгтэй нэг шөнө эвгүй зүүднээс бол махнаас татгалзах болсон нь түүний нөхөр, гэр бүлийнхнийг тавгүйтүүлж эхэлнэ. Ёнхигийн өөрийнх нь шийдвэр атал яагаад бусдыг тавгүйтүүлэх болов гэдгээс зохиолын үйл явдал цааш хөвөрдөг билээ.
Ингээд ээлжит “Номын тухай буу халья” булангийн дугаарыг маань хүлээн аван сонсоорой.
#48: Бидний нийгмийн тухай бодит үнэн: “Социологчийн нүдээр” социологич А.Хишигтөгс
2024/12/19
Энэ удаагийн дугаартаа бид бүхний амьдарч буй нийгмийн үнэн учир, зангилаа, тогтолцооны тухай социологич А.Хишигтөгстэй ярилцлаа.
Зочин, социологич А.Хишигтөгс маань МУИС-ийг социологи мэргэжлээр төгссөн ба оюутан байхдаа “Социо-аналитик” болон “Хүнийсэл” гэсэн хоёр ном бичсэн. Одоо социологийн өлгий нутгийн нэг болох Герман Улсад Маннхаймын Их Сургуульд Социологийн мастерт сурч байгаа анхны Монгол оюутан билээ.
Бидний ярианы агуулга:
01:30 Зочин Хишигтөгсийг танилцуулав
03:05 Социологи гэж юу вэ?
08:10 Яагаад социологийг сонгосон бэ?
13:00 “Хүнийсэл” ном бичсэн тухай
19:30 Социологичийн нүдээр: “Капитализм бол хамгийн муу муухай нийгэм”
28:10 Тэгш бус нийгэм
33:38 Феминизм бол тэгш бус тогтолцооны эсрэгээр бий болсон
36:45 Тогтолцоог баталгаажуулдаг “Эцгийн эрхт ёс“ буюу “Патриархи”
41:70 Санаа Феминизмтэй танилцсанаа ярив
45:20 Эртний философичид маш патриархилаг байжээ
47:30 Байгалийн ялгаанаас эхлэн шатлан захирах ёс үүссэн
49:00 Тогтолцоог бэхжүүлэгч “Шашин”~ы тухай
53:00 Буддизм эмэгтэй хүнийг аймшигтай дарладаг байсан
56:54 Эмэгтэйчүүдийг дарлах нь капиталистуудад ашигтай
58:07 Монголын ёс заншил эмэгтэй хүн, хүүхэд хоёрт халтай
1:03:55 “Эхнэрээ жилд нэг удаа зодвол сайн” номон дээр ийм үг явж байна!
1:05:49 Өөрийн "цэвэр” үзэл бодол гэж байх боломжгүй. Биднийг өөрийн мэт хэлбэржүүлдэг.
1:07:00 Харилцаа дандаа тогтолцоонд үүсдэг
1:10:00 Бидэнд зориулж харуулж буй эдгээр зүйлсийг хүлээж авах амаргүй
1:12:40 Санаа социологич Хишигтөгсийг энэ бүхнийг торохгүй харж байгааг нь гайхаад асууна. Юу нөлөөлөв өө?
1:14:54 Амиа хорлолт ба Үнэт зүйлийн хямрал
1:25:40 Бидний дорой байхаас ХОЖИГЧИД
1:31:30 Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хэрхэн хэлбэржүүлж ирсэн бэ?
1:39:16 Эмэгтэй хүнд гэрийн ажлыг оноодог, үнэгүйдүүлдэг
1:40:21 Хөдөлмөрөө үнэлүүлж европт “Феминизм” хөгжиж эхэлсэн
1:42:09 Хүнийсэхгүй байж чадвал энэ тогтолцоог өөрчлөх боломжтой
1:42:40 Эмэгтэй хүнийг бие махбодиор нь дамжуулж дарладаг тогтолцоо
1:44:30 Салалт ихсэж буй нь эмэгтэйчүүдийн эрх мэдэлтэй байж чадаж буйг харуулж байна
1:46:40 Өмнө цаг үед “гэрлэлт” хайр сэтгэлийнх биш “эдийн засгийнх” байсан
1:48:30 Эмэгтэй хүн, эрэгтэй хүний төгс бус хувилбар гэж үздэг байсан
1:49:35 Эмэгтэйчүүдийн эрхийг “шинжлэх ухаан” аварсан
1:50:53 Феминизм ба Хүй нэгдлийн үе (Симона де Бовуар~Дайвар хүйстэн)
1:53:50 Феминизм ба Грекийн үе
1:54:10 Феминизм ба Боолын нийгэм (Хүүхэд үйлдвэрлэгч)
1:58:30 Феминизм ба Феодалийн нийгэм
1:61:09 Феминизм ба Аж үйлдвэрийн нийгэм (Капитализм)
1:62:52 Капитализм жендерээс улбаатай үүсэн
#47: Номын тухай буу халъя: Агота кристоф “Өчигдөр”
2024/12/16
Подкаст маань “Номын тухай буу халъя” цуврал дугаар сонсгож эхэллээ. Уншсан номуудынхаа талаар хамтдаа ярихаар орчуулагч Bolortuya Dorj эгч маань нэгдлээ.
Шведийн Женев хотноо амьдран суугаа Болортуяа эгч бид хоёр zoom-ээр холбогдож Унгарын зохиолч Агота Кристофын “Өчигдөр” зохиолын талаар задлан ярилцав.
“Өчигдөр” романы гол дүр Сандор Лесторын бага нас хар бараан өнгөрсөн ч, ирээдүйд зохиолч болох, төгс төгөлдөр дурлалт бүсгүй Линьтэйгээ учрах гэсэн хоёр хүслүүдэд амьдралын зорилго нь тулгуурлана. Гэвч түүний бодит байдал зөрж амьдралыг харах нь өөрчлөгддөг.
Элдэв уянгын халилгүй, шулуун шудрага гэмээр энэ зохиолд дүрүүдэд сайн муу гэсэн туйл байдаггүй нь сонирхолтой.
Жич: Дараа дараагийн яриагаа бичихдээ чанар дээрээ анхаарах болно. Тухлан сууж сонсоорой 🪄
Орчуулагч Болортуяа эгчийн өөрийн суваг: @bolortuyadorj
/ @bolortuyadorj
Номын тэмдэглэл унших бол: https://shorturl.at/yxp93
#46: Хүний эрхийн төлөө тэмцэгч "Jack"
2023/09/21
Сайн уу, сонсогчид оо~!
Энэ удаагийн дугаартаа ЛГБТ хөдөлгөөний тэмцэгч Доржжанцан буюу Жактайгаа ярилцлаа. Бид хүний эрхийн талаар, тэр дундаа ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгч байх, өөрийгөө хайрлах тухай, түүний хайрын түүх гэх мэт дотно яриаг өрнүүллээ.
03:00 Анх яагаад ЛГБТ төвд ажиллах болсон бэ?
04:56 Хүний эрхийн төлөө тэмцэгч байх тухайд?
14:28 “Үзэн ядахгүй ч дэмжихгүй”
17:30 “ЛГБТ хөдөлгөөн” гэдгийг энгийнээр тайлбарлаж өгье
25:16 Хайрын тухай яръя
35:15 15 жилийн дараа эргэн уулзсан чинь..
38:54 Өөрийгөө хайрлах хайр
44:09 Сексийн тухайд
54:24 Кам аут хийснээс болоод гэр бүлтэйгээ зөрчилдөх тухайд
1:01:13 Гадаад оронд сурах тухайд
Жакдаа ажил үйлс, эрдмийн зэрэгт нь амжилт хүсье~!
#45: Ерөнхий редактор, зочин: М.Тэнгис "Цаг үеийн тухай бидний яриа""
2023/08/20
Энэ удаагийн маань зочин бол https://eguur.mn/-ий ерөнхий редактор М.Тэнгис. Яриагаа түүний дуртай Prince "Purple Rain" дуугаар эхлүүллээ.
Түүний уншиж, бичиж сурахаас эхлээд сэтгүүлзүйтэй холбогдсон түүх, үйл явдлын мэдээтэй ойртсон таван жил, өнгөрсөн ба ирээдүйгээ хэрхэн хардаг, уншиж, судлаж буй зүйлсийнх нь талаар ярилцлаа. Хүлээн авна уу.
03:40 Тэнгис сэтгүүл зүйг багаасаа сонирхдог байв уу? Ямар сонирхолтой хүүхэд байв?
14:30 Өөдрөгөөр харахад нөлөөлсөн сэтгүүлзүй
17:00 Монголоо харж буй гутранга үзлийн тухайд Тэнгисийн харж буй “өөдрөг” өнцөг
19:50 Үеийнхээ залуусыг хараад шүүмжилмээр санагддаг зүйл
23:50 Түүхээ унших тусам Монголд төрсөндөө аз завшаантай санагддаг болсон
26:00 Богд-ын тухай мэдсэн сонирхолтой зүйлс
34:35 Судлах тусам бид өөрсдөдөө итгэлтэй явах ард түмэн гэж боддог боллоо
36:42 Санаанаас гардаггүй ярилцлага
43:00 Гадаад соёлын нөлөөний талаар санаа зовдог уу?
47:40 Барууны ертөнц биднээс дээгүүр соёлтой гэдэгт санал нэгддэг үү?
53:20 Хөгжил гэдэг чинь юусан билээ
56:00 Хотод өссөн ч нутаг усаа мэддэг байх тухайд
1:00:00 Өөрт байгаа зүйлсээ таниж мэдэх тусам л…
1:12:50 Буддагийн шүд Улаанбаатарт хадгалагддаг гэдгийг мэдэх үү? гэх мэт
1:17:23 Чингис хааныг хаана оршуулсан бэ? гэх мэт
1:21:26 Тэнгис гэдэг хүнийхээ хувьд цаашдаа юу хийж бүтээмээр байна вэ?
1:24:28 Монголын минь эргэн тойронд
1:28:00 Том улсууд яаж хөгжсөн, юу уншдаг байсан бэ гэсэн чинь Дорнын бүтээлүүд байлаа
1:29:30 Хүчний тэнхлэг ээлж дараалалтай
1:35:10 Цавын цаанаа зохиолч болно
1:36:10 Зохиол бүтээлийн тухай
1:39:50 Одоо яг Тэнгис өөрийнхөө тухай ярьж эхлэнэ
1:41:18 Харилцаа хөндийрөхөд…
1:50:00 Бид мөрөөдөхөө мартдаг болчихов уу даа?
1:55:00 Ямар нэг юманд хүрч байж биш, байгаагаа олж харах нь илүү чухал ч юм билүү
1:55:55 Урлагтай холбоотой яриа
#44 Бороотой шүлгүүд
2023/07/04
Бороотой эдгээр өдрүүдэд өөрийн дуртай яруу найрагчдын шүлгийг уншлаа.
Яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн "Зүрхэн агч намур", Д.Нямдоржын "Хараацай", Э.Бүжинлхамын "Сүнс урлал", Ч.Бат-Уянгын "Анидча" шүлгийн түүврүүдээс шүлэг уншсан болно.
Ц.Дэлгэрмаа "Зүрхэн агч намур" шүлгийн түүвэр
00:12 "Шаналал хөндүүр тээсэн"
01:20 "Амьд гэдгээ мэдрэх гэж"
02:14 "Уйтай ийм өглөө чамайг санаад сэрэх"
03:17 "Чамайг, дарс шиг санаж суугаад"
04:16 "Өөртөө"
05:08 "Бороо орж байна"
Д.Нямдорж "Хараацай" шүлгийн түүвэр
06:27 "Бороо бүхэн өөрөөр зүсэрдэг ч"
Э.Бүжинлхам "Сүнс урлал" шүлгийн түүвэр
07:17 "Чи амьдрах тухай биш"
09:05 "Хэзээнээс ч билээ дээ"
10:05 "Хамгийн чухал нь энэ амьдралд"
Ч.Бат-Уянга "Анидча"
12:03 "Есдүгээр сарын бороо"
#43 SHORT EPISODE: "Магма", "Бүтээлч үйл: Оршихуйн ухаан", "Хүй", "Уд мод, нойрсож буй эмэгтэй""
2023/06/11
Сайн байцгаана уу? Сонсогчидоо.
Зуны дэлгэр сайхан өдрийн мэнд.
Би уншиж буй ном, үзсэн киноныхоо сэтгэгдлийг та нартайгаа хуваалцахаар бэлдлээ.
Санал болгож буй ном:
"Магма" Тора Хьерлейвсдоттир"Бүтээлч үйл: Оршихуйн ухаан" Рик РубинҮзсэн кино:
"The Cord of life""The Blind willow, Sleeping women"
#42 SHORT EPISODE: "Women Talking", "Girl Picture", "Good luck to you Leo Grande" + феминизм болон патриархын тухай товчхон
2023/03/07
"Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр"-г тохиолдуулан эмэгтэй найруулагчдын гурван кино үзсэн тухайгаа товчхон ярьлаа. Мөн өөрийнхөө хувьд феминизм, патриархын тухай хэрхэн ойлголттой болсон тухай, эдгээр кинонуудын онцлог, төрүүлсэн сэтгэгдэл юу байсан талаар хуваалцлаа.
Бүхий л эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг дэвшүүлье~!
PS: намайг кофегоор дайлж, дэмжихийг хүсвэл нэрэлхэлгүй миний дансыг аваарай: Хаан банк 5163038001.
Мөн сурталчилгаа байрлуулах, хамтран ажиллах бүрэн боломжтой шүү.
Podcast reviews
Read DEEP TALK with SANAA podcast reviews
Amar0401 2021/04/09
Please post more podcasts
I really enjoy listening your podcast. Hopefully upload your podcast more consistently
Gereltuya 2019/06/26
❣️❣️
Uneheer ih taalagddagshuu❣️❣️❣️ zunduu olon goy podcast hiigerei udur bolgon shine dugaar orj uu gej shalgadag 🤩
Oyusuvd 2019/03/21
I like u
Goy podcasttai shu amjilt husii 🥰
xaocord 2019/02/15
Amjilt
Iim saihan podcast hiij olon hund tugeej buid bayrlalaa. Mongold oilgolt tun dooguur baigaa setgel sudlal, shinjleliin buteeluudes unshij, tuunee zori...
Podcast sponsorship advertising
Start advertising on DEEP TALK with SANAA relevant audience podcasts
You may also like to advertise on these Podcasts

4.6908522
You Can Heal Your Life ™
Hay House

4.41164993
Extratime
Major League Soccer

4.8815227
ArtCurious Podcast
Jennifer Dasal/ArtCurious

4.9328211394
REAL AF with Andy Frisella
Andy Frisella

3.99008560
20/20
ABC News

4.91363711
The Learning Leader Show With Ryan Hawk
Ryan Hawk

4.92112501
the bossbabe podcast
Natalie Ellis

4.3385801993
The Megyn Kelly Show
SiriusXM

4.947711411
The Shawn Ryan Show
Shawn Ryan

4.5185359
Who, When, Wow!
Tinkercast | Wondery