
Advertise on podcast: Bodicast
Rating
5from
This podcast has
36 episodes
Language
EnglishPublisher
LuvsanjamtsExplicit
No
Date created
2020/12/24
Latest episode
2023/11/17
Average duration
59 min.
Release period
63 days
Description
We aim to spread smiles, unity, and human morality in society. Бодькаст подкаст нь хүнлэг энэрэнгүй сургаалийг, хүмүүний эвт ёсыг, зөв амьдрах ухааныг, ирээдүйд итгэх итгэлийн гэрэл гэгээг түгээнэ.
Unlock Bodicast podcast Email contact info,
Listeners & Audience details
Email contact information
Direct podcast contact details

Listeners
Audience numbers & engagement insights

Audience details
Podcast Insights

Podcast episodes
Check latest episodes from Bodicast podcast
Episode#35. Composer Sansargereltekh Sangidorj
2023/11/17
Хөгжмийн зохиолч Сангидоржийн Сансаргэрэлтэхийн студид зочлов.
Ертөнцийн хууль, хөгжим, шашин, шүтлэг, нийгэм, бурхад, ирээдүй хүүхдүүдийн талаарх түүний өргөн хүрээтэй, хурц бас хөгжилтэй асуултуудад хариулан харилцан ярилцав.
Үзэгч таны мэдлэгт дусал болох болтугай хэмээжихүй.
Олонд төдийлэн дуулгаагүй Монголын буддын соёлын төвийнхөө талаар нэгэнт ярьсаных ялангуяа Америкт байгаа монголчууд , хамтран ажиллахыг хүссэн найз нөхөд [email protected] -р холбогдоорой.
Support the show
Episode #34. Nechung Oracle Ven. Thupten Ngodrup
2023/04/20
''Төвөдөөр жишээлэх юм бол дээд Далай лам нар нь бүхнийг болгоогч билгийн мэлмийтэй билээ.
Гэсэн хэдий ч чойжинг урин залж харилцаж зөвшилдөг.
Түүнтэй адилхан Халх Жавзундамба нар ч эгэлийн санаанд багташгүй дээдсүүд юм. Тэд бас л дэргэдээ чойжин буулгаж л байж.
Ерөнхийдээ аливаа ажил үйлсэд ‘’амирлангуй замаар бүтээх үйл”, “хатуу ширүүн арга замаар бүтээх үйл “ гэж хоёр байна. Амирлангуй замаар бүтээх үйлсийг жишээ нь монголд бол Халх Жавзүндамба нар бүтээх , төвөд бол Дээрхийн Гэгээн Далай багш тэр талын үйлсэд бие сэтгэлээ зориулдаг юм. Чойжон бол догшин бурхад юм. Хүчлэн бүтээх үйлсийг чойжин гүйцэтгэх нь түүний үүрэг юм. Хүний санаа бодол, үйл карма олон янз байх тул олны тусыг бүтээхэд зөөлөн араар бүтээх ажил үйлс ч байх хүчлэн бүтээх арга зам ч байх тул чойжин нь догшин сахиусны талаас амьтны тусын тулд хатуу үйлийг бүтээхэд зориулагдана гэж хэлж болно. Тиймээс Дээдэс богд нар аль ч үйлийг бүтээж байгаа ч , нийт хүмүүсийн сэтгэл болон сүсгийн бодит нөхцөл байдалд зохицуулан “сахиус буулгах”, “эш зарлигийг сонсгох”, нөгөөтэйгүүр урьдын уламжлал ёс зэргийг таалалдаа болгоосных гэж бодож байна ''.
Дээрхийн Гэгээн XIY Далай багшийн чойжин Түвдэн-Ойдүв.
Support the show
Episode#33.Arjia renpoche
2022/09/04
"Ямарч хүн болов жаргая хэмээн боддог. Энэ бол сайн сэтгэл, би зовох хэрэгтэй гэж хэн ч бодохгүй. Харин өөрийн жаргах жаргалыг бусдын зовлон дээр үүрүүлж болохгүй. Өөрийн хүссэн жаргалыг бусдын зовлонгоор даалгаж болохгүй гэсэн багшийн сургаалийг даган би мах иддэггүй юм".
"Энэрэл нигүүсэл оюун билэг" төвийн тэргүүн Ажиа Гэгээнтэн.
Support the show
Episode#32. Buddhist teacher Gantumur Sodnom
2022/06/17
Бурхан багшийн их дүйчэн өдрийн мэндийг хүргэе.
Энэ өдрийн тусгай дугаараар Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн шунлайв асан, гүн ухааны багш, гавьж С.Гантөмөр оролцлоо.
" Багш нь шавьдаа үнэн сэтгэлээр үнэн зөв номыг заахын цагт арван зүгийн бүх бурхад тэрхүү багшийг адислаж, түүний биед оршино.Шавь нь багшдаа мөргөх цагт арван зүгийн бүх бурхадад мөргөсөн лугаа адилхан болно гэсэн энэ сургаальд би итгэж, биширч багш нараа бүх бурхадын төлөөлөл тэдгээрийн хувилсан дүр нь надад ном зааж байнаа гэж боддог" .
гавьж С.Гантөмөр
Podcast: https://podcasts.apple.com/us/podcast/bodicast/id1546363750
Таны билиг ухаан хурц байг ээ.
Манай сувагт SUBSCRIBE хийж илүү олон сонирхолтой
ярилцлага, мэдээллийг хүлээн авч үзээрэй.
#Bodicast
#LUGAVJ
#SamsaraMongolia
Энэхүү аудио бичлэгийг хуулбарлах, дахин ашиглах, өөр платформ руу нийтлэхийг хориглоно.
Support the show
Episode#30. Top model Badamgerel Khurelbaatar
2022/05/10
"Дотоод ертөнцөө гоо үзэсгэлэнтэй болгох нь гадаад ертөнцөө урт удаан хугацаанд ч гоо үзэсгэлэнтэй болгох боломж юм. Ухаан ямар үед илүү үнэ цэнэтэйгээр гарах вэ гэхээр сэтгэлтэй нийлсэн үедээ гэж би боддог"
АНДРА брэндийг үүсгэн байгуулагч, эрч хүчтэй ажилсаг бүсгүй, мисс, топ модел Х.Бадамгэрэлтэй хийсэн ярилцлагыг эндээс...
Podcast: https://podcasts.apple.com/us/podcast/bodicast/id1546363750
Таны билиг ухаан хурц байг ээ.
Манай сувагт SUBSCRIBE хийж илүү олон сонирхолтой
ярилцлага, мэдээллийг хүлээн авч үзээрэй.
#Bodicast
#LUGAVJ
#SamsaraMongolia
Энэхүү аудио бичлэгийг хуулбарлах, дахин ашиглах, өөр платформ руу нийтлэхийг хориглоно.
Support the show
Episode#29. Meditation teacher Nyamsambuu Dendev
2022/05/05
Буддын гүн ухаан, майндфүлнесс бясалгал, өнөөгийн бидний сэтгэл зүйн төлөв байдал, нийгэмд нүүрлээд буй ёс зүйн хямралаас гарах арга замын талаар Жавзандамба Хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуутай хийсэн ярилцлагыг эндээс сонсоорой.
Podcast: https://podcasts.apple.com/us/podcast/bodicast/id1546363750
Таны билиг ухаан хурц байг ээ.
Манай сувагт SUBSCRIBE хийж илүү олон сонирхолтой
ярилцлага, мэдээллийг хүлээн авч үзээрэй.
#Bodicast
#LUGAVJ
#SamsaraMongolia
Энэхүү аудио бичлэгийг хуулбарлах, дахин ашиглах, өөр платформ руу нийтлэхийг хориглоно.
Support the show
Episode#28. Enterpreneur Uyanga Amarsaikhan
2022/04/27
" Хийж байгаа зүйлсээ нэг талбар дээр харахыг оролддог. Ирээдүйд намайг өөрчилж чадах зүйлс дээрээ би илүү төвлөрдөг".
Үр минь брендийг үүсгэн байгуулагч А.Уянгатай хийсэн сонирхолтой ярилцлагыг эндээ сонсоорой.
Podcast: https://podcasts.apple.com/us/podcast/bodicast/id1546363750
Таны билиг ухаан хурц байг ээ.
Манай сувагт SUBSCRIBE хийж илүү олон сонирхолтой
ярилцлага, мэдээллийг хүлээн авч үзээрэй.
#Bodicast
#LUGAVJ
#SamsaraMongolia
Энэхүү аудио бичлэгийг хуулбарлах, дахин ашиглах, өөр платформ руу нийтлэхийг хориглоно.
Support the show
Еpisode#27. State Honored artist Chimeddorj Shagdarjav
2022/04/07
"Сэтгэл сайхан байж сайхан зураг зурна. Дотоод сэтгэл зовлонтой бол сайхан зураг гарахгүй. Эмчилгээ хийлгэсний дараа зургийн өнгө хүртэл өөр болж зураас тэгш сайхан татагдаж байгаагаар шинжигдэнэ. Зураг бол харах яруу найраг".
"Урлаг өөрөө бурхан гэж боддог. Хүн урлагийн бүтээл туурвиж хийж суухад өөрийн дотоод сэтгэлийг бясалгалгаж, ертөнц дээр юу ч болж бай хамаагүй бодлоос хамаг муу муухай бүхэн гарад явчихдаг. Тэр үед аливааг бурханы сэтгэлээр харж, бурханд их ойрхон байдаг байхаа гэж боддог"...
Өнөөдрийн ярилцлагаараа та бид Москва, Амстердамд , Шанхай, Токио, Хонгконг, Вашингтон, Венецийн Биеннальд үзэсгэлэнгээ гаргаж дэлхийн томоохон хотуудад нэн шинэ үеийн монгол зураг уран барималийг толилуулсан Төрийн соёрхолт, Ардын зураач Ш.Чимэддоржийн урлан, дотоод сэтгэлийн уужим агуу орон зайд үдлэх болно.
Podcast: https://podcasts.apple.com/us/podcast/bodicast/id1546363750
Таны билиг ухаан хурц байг ээ.
Манай сувагт SUBSCRIBE хийж илүү олон сонирхолтой
ярилцлага, мэдээллийг хүлээн авч үзээрэй.
#Bodicast
#LUGAVJ
#SamsaraMongolia
Энэхүү аудио бичлэгийг хуулбарлах, дахин ашиглах, өөр платформ руу нийтлэхийг хориглоно.
Support the show
Episode#26. Lecturer Narantstetseg Tseveendulam
2022/03/22
"Хэл гэдэг бол зөвхөн ярилцдаг зүйл биш юм. Хэлний ард соёл, түүх, шашин шүтлэг нь явдаг. Тэр олон зүйлийг агуулж байдаг тул хэл нь тухайн улс үндэстэний тусгаар тогтнолын нэг баталгаа гэдэг нь үнэхээр үнэн. Хүн хэлээ алдана гэдэг бол бүх юмаа алдаж байна гэсэн үг."
АНУ-ын Пенсилванийн Их Сургуулийн Зүүн Азийн хэл иргэншилийн тэнхимийн багш хатагтай Ц.Наранцэцэгийн яриаг эндээс сонсоорой.
Support the show
Episode#25.Antropologist Elizabeth Turk
2022/03/08
Хөтлөгч: Сэтгэлийн хэдэн хувь нь дараа төрөл рүү явдаг гэж та бодож байна?
Элизабет Турк : Энд би мэргэжлийн үүднээс хариулж чадахгүйнэ. Гэхдээ миний бодлоор миний өчигдөрийн үйлдэл өнөөдрийн нөхцөл байдалд нөлөөлнө. Өнөөдрийн бодол санаа маргаашийн үйлдэлд нөлөөлнө. Тиймээс миний сэтгэл бодлын нилээд хувь нь дараагийн төрөл рүү шилжинэ байх. Тиймээс хүн бүр өөрийн бодит туршлагаас үүний хариултыг хайж болно.
Миний бодлоор амьдрал бол бидний хамгийн сайн багш...
Кембрижийн их сургуулийн Нийгмийн антропологийн доктор, хүн судлаач хатагтай Элизабет Турк.
Support the show
Episode#24. Businessman Delgertsogt Manaljav
2022/01/25
"Залуусаа! та нар миний амьдралыг аз жаргалтай, утга учиртай болгодог шүү. Та нар зүгээр нэг ажил хийж яваа улс биш. Нийгэмд манлайлал үүсгэж байна. Зөв сэтгэл, энэрэл нигүүслийг ч бас хамт авч яваа. Энэ чинь миний амьдралд баяр баясгалан авч ирдэг дээ" гэж би Лантуун дохиог авч яваа гол түлхүүр залуусдаа хэлдэг.
АНУ-ын Вашингтон Ди Си орчмын Монголчуудын холбооны тэргүүн, Лантуун дохио ТББ-ын Америк дахь салбар, АRS Сангийн у/з-ын дарга М. Дэлгэрцогт.
Америкийн амьдрал, хүмүүнлэг үйлс, крипто валют, блокчэйн, эрүүл оршихуй.. олон зүйлийн талаар эндээс сонсох болно.
Support the show
Episode#23. Telo Tulku Renpoche
2022/01/03
Манай залуу үе өөр болсон. Сайн талаараа өөр. Дэлхий ертөнц тэдэнд тун ойрхон болсон. Тэд хүссэн зүйлээ интернетийн тусламжтай хялбархан сурах боломжтой. Ямар нэг зүйл худалдаж авахыг хүсвэл хэдэн товч дарахад л хангалттай. Хэдэн өдрийн дараа өөрөө хаалган дээр чинь хүрээд ирнэ. Буддизмын талаар илүү их зүйл олж мэдмээр байвал бүх зүйл гарын доор байгаа. Гэхдээ бид ихэнх эрч хүч, хүчин чармайлтаа гадна харагддаг зүйлсээ сайжруулахад үрдэг. Мөнгө олж, байшин барьж, карьераа бүтээж, машин худалдаж авна, үнэтэй хувцас худалдаж авна гэх мэт. Тэдгээр зүйлс хэрэггүй гэж хэлж байгаа юм биш. Мэдээж хэрэгтэй. Тэдгээр зүйлс ч бас хөгжлийн нэг хэсэг. Даяарчлал болон капитализмын нэг хэсэг. Бид хувийн онцлогоо мартаад байдаг. Бид өөрсдийгөө мартаад байдаг.
Бодькаст подкастын 2022 оны анхны дугаарт Дээрхийн Гэгээн XIV Далай багшийн Москва дахь Төвдийн соёл мэдээллийн төвийн өргөмжит төлөөлөгч Тело түлкүү ренбуучий.
Support the show
Podcast sponsorship advertising
Start advertising on Bodicast relevant audience podcasts
You may also like to advertise on these Podcasts

4.6618
Incoming
Past Tense Future Perfect

4.2214251
The Orange Is Oranger Cleveland Browns Podcast
Press Play Podcasts, Holly Wetzel, Tyvis Powell, Chase Smith

4.938105
It's a Continent
W!ZARD Studios

4.69100
Low IQ
The Fellas Studios

4.214080
Hello Uglies
Afterthought Media

52116
The Kevin Kolbe Podcast
Kevin Kolbe

53363
House of the Mermaid Dragon
RHAP Productions

4.7149110
The Boardroom Podcast
Scott Bass

4.8153303
One Percent Better
Joe Ferraro

4.7223294
The Freemasons Podcast
George Mudry