1566353847
Medeh_uu Podcast

Advertise on podcast: Medeh_uu Podcast

Rating
★★★★★
5
from
3 reviews
This podcast has
18 episodes
Language
English
Publisher
MP
Explicit
No
Date created
2021/05/06
Latest episode
2022/01/05
Average duration
38 min.
Release period
19 days

Description

Манай подкаст нь эрүүл мэндийн боловсрол, тогтолцоо тэдгээрийн анхан шатны мэдэгдэхүүнийг өгөх зорилготой билээ. Ингэснээрээ бид хэрхэн амьдралын чанараа сайжруулж болох боломжтойг хамтдаа ярилцацгаая!

Unlock Medeh_uu Podcast podcast Email contact info,
Listeners & Audience details

Email contact information

Direct podcast contact details

Listeners

Audience numbers & engagement insights

Audience details

Podcast Insights

Podcast episodes

Check latest episodes from Medeh_uu Podcast podcast


S1E18: Seasonal Affective Disorder/Улирлын чанартай эмгэг
2022/01/05
Сайн байцгаана уу, эрхэм сонсогч та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе. Бид шинэ оныхоо эхний дугаараар Улирлын чанартай эмгэг буюу Өвлийн сэтгэл гутралыг онцолж бэлдлээ. Огцом хүйтрэлт болон нар бидэнтэй хамт байх хугацаа нь багассанаар бидэнд хэрхэн нөлөөлж, бидний сэтгэл зүй яаж өөрчлөгдөж байгаа талаар сонсоорой. Түүнчлэн бид 2 энэхүү дугаараа 11 сард бичсэн боловч одоо л та бүхэндээ хүргэж байгаа бөгөөд мөн бид подкастаасаа түр завсарлага авч байгаагаа ийнхүү мэдэгдэж байна. Бид 2-ыг үргэлж ойлгож дэмждэгт баярлалаа. Мөн шинэ жил, цагаан сар гэх мэт баярт өдрүүдээр та гуниглаж, ганцаардаж, хүн болгоны мэдэрч байгаа баяр хөөрийг тэр болгон мэдрэхгүй байгаа бол энэ нь энгийн зүйл гэдгийг бүү мартаарай. Хүндэтгэсэн, Ганаа & Наагий
S1 EP17: Уй гашуудлын таван үе шат
2021/11/11
Сайн байна уу? Бидний ээлжит нэгэн цоо шинэхэн дугаар таньд хүрэхэд бэлэн болоод байна.Бид төрөл бүрийн хагацал болоод уй гашууг амсаж байдаг. Энэ үеүүдэд тохиолдох сэтгэл хөдлөлүүдийг хамгийн анх Кюблер Росс (Kübler-Ross) гашуудлын 5 үе шат нэртэйгээр тайлбарлаж байсан юм.Хүн бүр өөр өөрийн бодолтой байдаг шиг бид энэ хэцүү үе шатыг даван туулахдаа хүртэл өөр өөр байдаг болоод бусад зүйлсийн талаар ярилцлаа.Таалагдана гэж найдаж байна.
S1E16: Үл ойлголцох урлаг
2021/11/01
Сайн байцгаана уу, энэхүү шинэ сарын эхний өдөр бидний дараагийн дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. 16 дахь дугаар дээрээ бид 2 Германы нэрт сэтгэл зүйч Фридеманн Шульц фон Тун (Friedemann Schulz von Thun)-ын загварчлан гаргасан "Харилцаа холбооны 4-н талт загвар болон Үйл ойлголцох урлаг"-ын талаар ярилцлаа. Бид хэн нэгэнтэй үл ойлголцоход яг юу нөлөөлдөг, бид хэдэн төрлийн чихээр сонсож, хэдэн төрлийн амаар ярьдаг талаар та энэхүү дугаараас сонсоорой. Таалагдана гэж найдаж байна.
S1E15: Borderline Personality Disorder/Хил Хязгаарын Зан Чанарын Эмгэг
2021/10/15
Сайн байцгаана уу, бидний шинэ дугаар таны сонорт хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаар дээр манай нэгэн сонсогчийн санал болгосон “𝐁𝐨𝐫𝐝𝐞𝐫𝐥𝐢𝐧𝐞 𝐏𝐞𝐫𝐬𝐨𝐧𝐚𝐥𝐢𝐭𝐲 𝐃𝐢𝐬𝐨𝐫𝐝𝐞𝐫 буюу Хил Хязгаарын Зан Чанарын Эмгэг”-ийг бэлтгэн хүргэж байна. Таалан сонсоно уу.Манай подкастийг Apple podcast, Google podcast, Spotify, Youtube-ээс сонсох боломжтой.
S1E14: Inferiority Complex/Дутуугийн комплекс
2021/10/02
Өвлийн урь орсон шинэ сарын мэнд! Бидний удаах дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болло. Энэ дугаараар бид 2 "𝐈𝐧𝐟𝐞𝐫𝐢𝐨𝐫𝐢𝐭𝐲 𝐜𝐨𝐦𝐩𝐥𝐞𝐱 буюу Дутуугийн комплекс"-ын талаар ярьлаа. Таалан сонсоно уу. Манай подкастийг Apple podcast, Google podcast, Spotify, Youtube, FB-ээс сонсох боломжтой шүү.
S1E13: Eating disorder/Идэх эмгэг
2021/09/26
Сайн байцгаана уу, манай дараагийн дугаар та бүхэнд хүрэхэд ийнхүү бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар бид , 6-н түгээмэл "𝙀𝙖𝙩𝙞𝙣𝙜 𝘿𝙞𝙨𝙤𝙧𝙙𝙚𝙧 буюу Хооллолтын/Хооллох дуршил өөрчлөгдөх эмгэг"-үүдийн талаар ярилаа.Хэн, хэрхэн, яаж, ямар шинж тэмдэгтэйгээр, хэрхэн эмчлэгддэг мөн зарим өвөрмөц хооллолтын эмгэгийн талаар сонсохыг хүсвэл та яг одоо хүссэн платформ дээрээ play товчийг дарж сонсоорой.
S1E12: Overthinking/Ургуулан бодох
2021/09/06
Сайн байцгаана уу, манай 12 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэхүү дугаараараа бид 2 Overthinking буюу Хэтрүүлэн/Ургуулан бодолтын талаар ярилаа. Хүн болгон тодорхой хэмжээнд зарим зүйлсийн талаар ургуулан, хэтрүүлэн боддог буй зээ. Тэгвэл яагаад бид ийнхүү боддог мөн хэрхэн үүнээс зайлсхийх талаар хуваалцлаа. Таалагдан гэж найдаж байна. Энэ дугаараар хэрэглэгдсэн англи үгсийг манай FB page-ээс сонирхоорой.
S1E11: Dissociative Identity Disorder/Бие Хүн Хуваагдах Эмгэг
2021/08/19
Энэхүү нэгэн сайхан өдөр бидний дараагийн дугаар бэлэн боллоо. Бид энэ дугаараараа "𝐃𝐢𝐬𝐬𝐨𝐜𝐢𝐚𝐭𝐢𝐯𝐞 𝐈𝐝𝐞𝐧𝐭𝐢𝐭𝐲 𝐃𝐢𝐬𝐨𝐫𝐝𝐞𝐫 буюу Бие Хүн Хуваагдах Эмгэг"-ийн талаар нэгэн сонсогч маань санал болгосны дагуу ярилцлаа. Та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Тухлан сонсоно уу.
S1 E10: Та хэдэн Q-Чадвар-тай вэ?
2021/08/08
Энэ дугаараар бид IQ, EQ-ээс өөр хэдэн чадвар орчин үеийн хүмүүс хөгжүүлж эдгээр нь хэрхэн бидний ажил, амьдралд эерэгээр, үр дүнтэй ашиглагддаг талаар ярилцлаа. Танд аль чадвар нь байгаад аль нь дутмаг байгааг илрүүлээрэй.
S1E9: ADHD/ Анхаарал Дутмагдах Хэт Хөдөлгөөнт Эмгэг
2021/08/01
Сайн байцгаана уу, энэхүү шинэ сарын анхны өдөр бид 2 та бүхэндээ шинэ дугаараа хүргэхэд бэлэн боллоо. Энэ дугаараар та ADHD буюу Анхаарал Дутмагдах Хэт Хөдөлгөөнт эмгэгийн талаар сонсоорой. Энэ эмгэг нь хүүхэд ахуйд ихэвчлэн эхэлдэг ба үүний шинж тэмдэг, хэрхэн яаж таних, мэргэжлийн хүнд хандсанаар яаж эмчилдэг(үүнтэйгээ илүү хялбараар дасан зохицож амьдардаг) болон эцэг эх, асран хамгаалагчид яаж үүнтэй дасан зохицож юуг анхаарах хэрэгтэй байдаг талаар сонсоорой. Сүүлийн нэг сар бид 2 ажил хичээл ихтэй мөн сэтгэл санааны хувьд МИА байлаа. Иймд бид түр завсарлага авч өөрсдөдөө өчүүхэн цаг өглөө. Гэхдээ одоо бүгдээрээ шинэ сарыг эрч хүчтэй, эерэгээр дүүрэн эхлүүлцгээе!
S1E8: Bipolar Disorder/ 2 Туйлт эмгэг+ Psychopath & Sociopath
2021/06/27
Нартай сайхан зуны мэнд! Бид 2-н ээлжит дугаар ийнхүү хүрэхэд бэлэн боллоо. Энэ дугаар дээр хүмүүсийн дунд нэлээн яригддаг 2 туйлт эмгэг болон, phychopath болон sociopath-ын талаар ярилцлаа. Мэдээж сонсоод сэтгэгдлээ үлдээж бүх л платформууд дээр биднийг дагаж дэмжээрэй, баярлалаа.
S1E7: Personality disorder/ Зан аашийн эмгэг
2021/06/13
Сайн байцгаана уу, бид 2 удаах дугаараа хүргэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаар дээр бид 2 "Зан чанарын эмгэг"-үүдийн талаар ярьлаа. Та бүхэн 10-н төрлийн зан чанарын эмгэгтэй танилцаж хэрхэн энэ бүхэн үүсдэг шалтгаан болон хэрэв өөрийгөө ямар нэгэн эмгэгтэй гэж бодвол доор байгаа тестийг хийж үзээд (FB-ын постон доор байгаа), мэргэжлийн хүнд үзүүлж, Наагийгийн өгсөн зөвлөмжийг дагаарай. Энэ удаагийн дугаар маань сонирхолтой байсан гэж найдаж байна. Манай подкастийг Apple podcast, Google podcast, Spotify, Youtube, FB-ээс сонсоорой.

Podcast reviews

Read Medeh_uu Podcast podcast reviews


5 out of 5
3 reviews

Podcast sponsorship advertising

Start advertising on Medeh_uu Podcast relevant audience podcasts


What do you want to promote?