1610851483
Харанхуй Өрөө

Advertise on podcast: Харанхуй Өрөө

Rating
★★★★★
4.8
from
53 reviews
This podcast has
44 episodes
Language
English
Publisher
Haranhui Uruu
Explicit
No
Date created
2022/02/19
Latest episode
2025/10/12
Average duration
76 min.
Release period
79 days

Description

Монголоос гадаад руу гарсан олон мянган залуусын төлөөллийг зочдоор урьж, харь орон гэхээрээ бүх зүйл нь сайхан амьдрал угтдаг мэт ойлголтыг халах, чухам бодит байдал дээр ямар зүйл угтан авдаг тухай нээлттэй, ярилцах зорилготой подкаст. Гадаадад амьдардаг бүхэн амжилттай байдаггүй, бас сошл зураг дээрх шигээ байдаггүй гэдгийг та гадагшаа л гарчихвал болоо гэж бодож суугаа сэтгэхүй дээрээ олж мэдсэнээр юу хүлээж байгаа нь мэдэгдэхгүй тас харанхуй өрөөнд бидэнтэй хамт гэрэл асааж бодитоор харах юм. Даваа гараг бүр шинэ дугаар

Unlock Харанхуй Өрөө podcast Email contact info,
Listeners & Audience details

Email contact information

Direct podcast contact details

Listeners

Audience numbers & engagement insights

Audience details

Podcast Insights

Podcast episodes

Check latest episodes from Харанхуй Өрөө podcast


Литва | Визээ хөөцөлдөж, дугаарлаж зосгох нь ч гоё | Харанхуй Өрөө Подкаст
2025/10/12
Уламжлал ёсоор даваа гараг болж, Харанхуй Өрөөний шинэхэн дугаар та нартаа хүрэхэд бэлэн болжээ. Өнөөдрийн дугаартаа бид Бүгд Найрамдах Литва улсад гэр бүлээрээ ажиллаж амьдардаг залууг урьж ярилцсан байгаа. Тэрээр Америк явах уу, Литва явах уу гэсэн сонголтын өмнө очихдоо Литва улсыг сонгосондоо одоо харамсдаг эсэхээ бидэнтэй хуучилсан байгаа. Тухлан сууж сонсоорой. Enjoy!
Турк-Америк | 10 жилийн дараа Монголдоо суурьших ямар вэ? | Харанхуй Өрөө Подкаст
2025/06/29
Харанхуй өрөөнд үүр цайж шинэ долоо хоног даваа гарагаар эхэллээ. Уламжлал ёсоор та нартаа шинэхэн, сонирхолтой түүхээ хуваалцахаар зочин минь суудалдаа тухлан суусан байна. 3 өөр шашинтай улсад амьдарсан туршлага түүний хувь хүний төлөвшил, аливаа зүйлийг харах өнцөгт хэдэн градус өөрчлөлт авч ирсэн тухай болон 10 жилийн дараа Монголдоо эргэж ирээд суурьшихад ямар байсан тухай өнөөдрийн дугаарт ярилцах болно. Enjoy!
Канад - Бүгдийг тэгээс биш таваас эхлүүлж болно | Харанхуй Өрөө Подкаст
2025/06/08
Уламжлал ёсоор даваа гараг болж бид бүгд Харанхуй Өрөөндөө цуглах цаг ирлээ. Канад руу Монголоосоо шууд байнгын оршин суух визтэй очсон гэр бүлийн тухай өнөөдөр бид ярилцах болно. Хүний газар заавал бүхнийг тэгээс нь эхлэх биш хэрхэн яг эх орондоо хийдэг байсан ажлаа хийхээр очиж болох тухай мэдээд аваарай. Enjoy!
Сингапур, Малайз | Эр хүнд итгэхээр өөртөө итгэ | Харанхуй өрөө Подкаст
2025/05/26
Ойрд Зүүн Өмнөд Азиар хэдүүлээ огт хэсээгүй юм байна. Өнөөдрийн Харанхуй Өрөөний дугаарын зочин Сингапур, Малайзад амьдрал хэр байгаа тухай, Монголчууд тэнд юу хийж амьдрах болсон тухай ярьсан. Тухлан сууж сонсоорой.
Австрик | Таардаг, таардаггүй газар орон гэж байдаг уу? | Харанхуй Өрөө Подкаст
2025/04/27
Гадагшаа л гарчихвал хаашаа ч хамаагүй гэсэн бодлоор дүрвэх шахуу эх орноосоо мянга мянгаараа гардаг байсан цаг саяхан. Одоо харин гадагшаа гарахдаа очих гэж байгаа улс орноо судалж, яг ямар газар руу очих гэж байгаагаа тодорхой хэмжээнд мэддэг хүмүүс нь илүү олон болсон байх. Гэхдээ чухам хүнд таардаг газар, таардаггүй улс орон гэж байдаг уу гэсэн асуултад та юу гэж хариулах вэ? Хариултаа хараахан мэдэхгүй байгаа бол өнөөдрийн Харанхуй Өрөөний дугаарт ярилцсан зочны маань яриаг сонсоод, дараа нь хариултаа хэлээрэй. Enjoy!
Америк | Харанхуй Өрөө Подкаст | 39 насандаа Амеркийн армид алба хаасан бүсгүйн түүх
2025/04/13
10 жилийн өмнө Монголдоо их сургуулийн багш хийж явсан бүсгүй өнөөдөр Америкийн цэргийн албыг 39 насандаа амжилттай хаагаад явж байх юм гэж бүр зүүдэлж ч яваагүй тухайгаа бидэнд өнөөдрийн Харанхуй Өрөөний дугаарт ярих болно. Түүний яриаг сонсоод ямар сэтгэгдэл төрснөө заавал бичиж үлдээгээрэй. Enjoy!
Мексик | Харанхуй Өрөө Подкаст | Чадна гэсэн сэтгэхүйн гайхамшиг
2025/02/17
Шинэ долоо хоног эхэлж, даваа гараг бидэнд баяр хөөр дүүрэн ирж байна. Харанхуй Өрөөний энэ удаагийн дугаартаа бид Мексикийн нэгдсэн улсаас зочинтой сууж байна. Хүний газар заавал гуйж явах ёстой биш, гуядаж амьдарч бас болдгийн жишээг харуулсан эмэгтэн яриаг тухлан сууж сонсоорой!
Норвеги | Харанхуй Өрөө Подкаст | Гүнгийн ахайтан хог ухсан түүх
2025/01/27
Харанхуй Өрөөнд гэрэл асаахаар энэ удаагийн дугаарт маань Норвегийн Вант Улсад ажиллаж амьдарч буй бүсгүй зочны сандалд заларлаа. Норвегийн Гүнгийн ахайтан болно гэж хошигнож явсан түүнийг ямар амьдрал хүлээж авсан тухай тухлан сууж сонсоорой. Enjoy!
БНСУ-3 | Харанхуй Өрөө Подкаст | Өшөө жаахан л тэсээрэй
2025/01/13
БНСУ-д ажиллаж амьдардаг олон Монголчуудын төлөөлөл болсон эмэгтэй өнөөдрийн Харанхуй Өрөөний маань зочноор оролцлоо. Ганц бие ээж хүн бага насны хоёр хүүхэдтэйгээ хамт хэрхэн визээ алдаж, бас эргүүлж олж авч байгаа тухай сонирхолтой түүхийг та нартайгаа хуваалцахад бэлэн боллоо. Таалан сонсоорой!
Казахстан Улс | Харанхуй Өрөө Подкаст | Гадаад царайгүй гадаад хүмүүс
2024/12/16
Харанхуй Өрөөнд гэрэл асаасан шинэхэн дугаараараа та нарынхаа даваа гарагийн мэндийг эрье! Бидний мэддэг юм шиг мөртлөө огт мэддэггүй Бүгд Найрамдах Казахстан Улсын тухай сайнтай муутай, бүхий л талаас нь ярилцсан энэ удаагийн дугаар маань сонсогч та нарт минь хүрээд, чухам ямар сэтгэгдэл үлдээхийг харна гэхээс тэсч ядан байна. Enjoy!
Япон-3 | Харанхуй Өрөө Подкаст | Нууцын эрэлд
2024/11/18
Харанхуй Өрөөтэй шинэ долоо хоногийн мэнд! Уламжлал ёсоор даваа гараг болж сонирхолтой түүх, амьдралын олон өнгөөс нэгийг нь сонсох сайхан мөч ирлээ. Энэ удаад Арлын Япон улсад телевизийн найруулагчаар ажиллаж амьдардаг гайхалтай бүсгүйтэй бид ярилцлаа. Түүний яриа яг л япон адал явдалт кино үзэж байгаа мэт огшоосон, бас хөөрөх сэтгэгдэл төрүүлэхийн хажуугаар сэтгэлд хүрсэн сайхан дугаар болгож чадсан. Enjoy!
Итали Улс | Харанхуй Өрөө Подкаст | Италид дурлуулсан тэтгэлэг
2024/10/28
Голч оноо тийм сайн биш байлаа ч, хэлний оноо сүртэй өндөр биш байсан ч гэлээ Италийн их дээд сургуульд 100 хувийн хөнгөлөлттэй, дээрээс нь нэмээд амжиргааны зардлыг нь мөн олгодог тэтгэлэг байдаг тухай бид хоёр лав өнөөдрийг хүртэл мэдээгүй явжээ. Магадгүй яг өөрийгөө олох аялалд болон гадаадад суралцах хүсэлд автсан яваа бол тун хэрэгтэй мэдээллийг Харанхуй Өрөөнд өнөөдөр ярилцлаа. Италид дурласаан! Enjoy!
Кипр Улс | Харанхуй Өрөө Подкаст | Холын европт хятад хэл аминд орсон түүх
2024/09/29
Харанхуй Өрөө Подкастын цоо шинэ дугаар та нарт минь хүрч байна. Удаан хугацааны дараа эргэн ирж байгаа учраас, сонирхолтой, Монголчууд цөөхөн байдаг улсаас зочин урьж оруулах зорилгодоо хүрч Бүгд Найрамдах Кипр улсад амьдарч буй зочин залуутайгаа хамт бид 3 Харанхуй өрөөндөө сууж байна. Мэдсэн сурсан бүхэн хэзээ ч илүүддэггүй тухай сонин түүхийг та нартаа хүргэе. Enjoy!
Сьерра Леон | Харанхуй Өрөө Подкаст | Онлайн романс
2022/10/16
Нэг хүний амьдралд тохиолдсон гэхэд хэтэрхий их юм шиг боловч сургамжтай бас сонирхолтой энэ яриа сонсогч авхай таныг нэг минут ч уйдаахгүй гэдгийг амлах байна. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
Америк-3 | Харанхуй Өрөө Подкаст | Яах гэж эмэгтэй хүн болж төрөв өө!
2022/10/10
Зөвхөн эмэгтэй гэдэг шалтгаанаар аливаа зүйлд ад үзэгдэх, эсвэл хоёр дахин хичээх, гурав дахин батлах шаардлага гардаг уу? Өнөөдрийн Харанхуй Өрөөний зочин энэ траумагаа хэрхэн давж гарсан тухайгаа бидэнтэй хуваалцлаа. Америкт цөмийн энергийн инженер мэргэжлээр сурч төгссөн, өдгөө өндөр албан тушаал хашиж байгаа эмэгтэй юу ярихыг сонирхоорой. Enjoy!

Podcast reviews

Read Харанхуй Өрөө podcast reviews


4.8 out of 5
53 reviews

Podcast sponsorship advertising

Start advertising on Харанхуй Өрөө relevant audience podcasts


What do you want to promote?