
Advertise on podcast: WING PODCAST
This podcast has
21 episodes
Language
EnglishPublisher
Wing PodcastExplicit
No
Date created
2020/08/03
Latest episode
2021/12/24
Average duration
68 min.
Release period
30 days
Description
Хүүхдийн боловсрол, хүмүүжлийн талаар ач холбогдолтой номуудыг уншиж эмхэтгэн хүргэнэ. Хүүхдийн боловсрол, хүмүүжлийн талаар боловсролын байгууллага, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх нарын төлөөлөлтэй ярилцлага хийж хүргэнэ. Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулахын төлөө хичээн ажиллана.
Unlock WING PODCAST podcast Email contact info,
Listeners & Audience details
Email contact information
Direct podcast contact details

Listeners
Audience numbers & engagement insights

Audience details
Podcast Insights

Podcast episodes
Check latest episodes from WING PODCAST podcast
#21. Дунд сургуулийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд / Middle School Matters, Phyllis L. Fagell
2021/12/24
Дунд сургуулийн шилжилтийн үе бол хүүхдүүдийн хувьд маш чухал үе шат билээ. Бие физиологийн хувьд гормоны ѳѳрчлѳлт, найз нѳхдийн хүрээлэл өөрчлөгдөх, эцэг эх, багш нараас ирэх хүлээлт, шаардлага мөн нэмэгддэг. Хүүхдүүд ѳѳрийгѳѳ ч танихгүй болтлоо ѳѳрчлѳгддѳг. Энэ насны хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцах талаар бодит жишээнд тулгуурлаж энгийнээр тайлбарласан аргачлал бүхий номоо сонсоно уу.
#20 Алдаа бол бэлэг
2021/11/22
Алдаа бол бэлэг
Зохиолч: Jessica Lahey- дунд сургуулийн багш, зохиолч, ээж хүн.
Номын тухай: Хамгийн том хүүгээ дунд ангийн сурагч болох үед өөрийнхөө сурагчиддаа хандаж байгаа хандлага, хүүхдээ хүмүүжүүлж байгаа хандлагаа ер нь л нэг болохгүй байна гээд анзаарч эхэлдэг. Өөрийнхөө overparenting буюу бүх алдаа, хэцүү нөхцөл байдал болгоноос хүүхдүүдээ хамгаалдаг, хэтэрхий юм болгонд нь оролцож байгаа шүүмжилж боддог. Тэгээд тэр мөчөөс эхлээд хүүхдүүддээ болон сурагчиддаа алдаанаасаа суралцах боломжийг нь олгох хэрэгтэй гэдгийг ойлгоод тийм багш, тийм ээж болохоор шийддэг. Тэгж чадсанаараа хүүхдүүд нь, сурагчид нь илүү хариуцлагатай, өөрийн зүйлдээ өөрсдөө эзэн болж байгааг илүү мэдэрдэг. Тэгээд энэ аргынхаа талаар аргачлалыг эцэг эхчүүд, багш нарт зориулж ном болгон гаргасан байгаа.
00:00:35 Алдаа бол бэлэг номын танилцуулга
1-р хэсэг Алдах: Эцэг эхчүүдийн хамгийн үнэт хэрэгсэл
00:02:10 Бүлэг 1. Алдаа гаргах хэрхэн муухай болсон тухай: Америк эцэг, эхчүүдийн товч түүх
00:05:34 Бүлэг 2. Хүүхэд эцэг, эхээс хараат байх яагаад болохгүй байна вэ: Дотоод урам зоригийн хүч
00:10:11 Бүлэг 3. Бие даасан болон чадвартай хүүхэд өсгөх
00:19:03 Бүлэг 4. Магтаал болон хүүхдийн өөртөө итгэх итгэлийн хамаарал
2-р хэсэг Алдаанаасаа суралдах: Хүүхдэд алдаагаа амжилт болгохыг зааж өгөх
00:22:33 Бүлэг 5. Гэрийн ажил
00:26:25 Бүлэг 6. Найзууд
00:30:15 Бүлэг 7. Спорт
00:34:11 Бүлэг 8. Дунд анги: Жинхэнэ алдаа гаргадаг нас
00:39:07 Бүлэг 9. Ахлах сургууль болон түүнээс цааш, жинхэнэ бие даасан хүн болох гараа
3-р хэсэг: Хичээлдээ амжилт гаргах: Багаараа алдаанаас суралцах
00:47:43 Бүлэг 10.Эцэг, эх-багшийн хамтын ажиллагаа
00:49:14 Бүлэг 11. Гэрийн даалгавар: Хэт оролцохгүйгээр хэрхэн туслах вэ
00:56:40 Бүлэг 12. Дүн: Муу дүн авсны жинхэнэ үнэ цэнэ
#19 Сурагчид яагаад сургуульд дургүй байдаг вэ / Why don't students like school, Daniel T. Willingham
2021/10/19
Хүний тархи, оюун ухаан хэрхэн ажилладаг талаар танин мэдэхүйн шинжлэх ухааны өнцгөөс тайлбарласан ном байлаа. Багш нар хүүхдийн тархи хэрхэн ажилдагийг ойлгоод хичээл заах аргаа өөрчилснөөр сургуулийг илүү үр бүтээлтэй болгож болох нь ээ. Мэдлэг, давтлага, туршлага гурвыг хослуулан хэрэглэснээр хүн мэргэшдэг талаар дахин сануулсан ном байлаа. Та бүхэн таалан сонсоно уу.
#18 Насан туршдаа чөлөөтэй гадаад хэлээр ярьж сурах-Fluent forever
2021/09/18
Зохиолч Габриэл Вайнер нь дуучин хүн бөгөөд 32 насандаа 6 гадаад хэлээр чөлөөтэй ярьж ойлголцдог болсон байгаа. Энэ 6 хэлээ сургуульд байхдаа сураагүй, насанд хүрсэн хойноо сурсан. Тэр гадаад хэлнүүдээ маш завгүй амьдралынхаа хажуугаар өглөө нийтийн тээвэрт сууж байхдаа, энгийн арга, интернетээр үнэгүй эх сурвалж ашиглан өөрийн хичээл зүтгэлээр сурсан байдаг. Гэтэл, гадаад хэл маш их цээжлэх үг, дүрэм байдаг болохоор сурахад их хүндрэлтэй байдаг. Тийм болохоор зохиолч маань энэ номоороо өөрийнхөө хэл сурсан аргаа энэ номондоо танилцуулсан.
#17 Агнах, түүх, хүмүүжүүлэх-Микалийн Даклефф
2021/08/18
Зохиолч Микалийн Даклефф 3 настай охиноо хүмүүжүүлэх явцдаа 3 тосгонд очиж амьдран хүүхэд хүмүүжүүлэх аргаас суралцсан тухайгаа бичсэн. Энэ номонд бичигдсэн арга бол анчин, түүгч хүмүүсийн соёлд он удаан жил байсаар ирсэн хүүхэд хүмүүжүүлэх аргуудын талаар бичсэн. Нэг ёсондоо монголын хөдөө хүүхдээ өсгөж байгаа аргын талаар ярьсан. Монголын хүн амын бараг ⅓ хувь нь Улаанбаатарт амьдраад, хотжоод, хүүхдийн харьцдаг хүн нь зөвхөн аав, ээж нь болж, гадаа гарахдаа танихгүй хүнээс айж тэр болгон хүүхэд гадны хүнтэй харьцдаггүй, өвөө, эмээ нь байнга хажууд нь байж хүүхэд хүмүүжүүлэх арга барилаа зааж өгөх боломжгүйгээс иймэрхүү асуудалд орж байгаа эцэг эхчүүд цөөнгүй байгаа болов уу гэдэг үүднээс энэ номыг сонгосон.
#16 Эмх цэгцтэй хүүхэд өсгөх нь, Дэмон Корб, 2019
2021/07/14
Энэхүү ном нь зохиолчийн санал болгосон 5 алхмыг төрсөн цагаас нь 19 нас хүртэл нь уйгагүй дэмжиж, чиглүүлж өгснөөр эмх цэгцтэй, зохион байгуулалттай, бусдыг боддог, том зургаар хардаг, төлөвлөдөг, зорилгодоо хүрдэг хүнийг бүтээх тухай эцэг эхчүүдэд өгсөн зөвлөмж хэлбэрийн ном юм. 5 алхамд:
1. Тууштай байх
2. Бүх юм эхлэл, дунд, төгсгөл гэсэн дараалалтай байх
3. Бүх юм өөрийн гэсэн байртай байх
4. Ирээдүй рүү чиглэж бодох
5. Асуудлыг шийдвэрлэх
#15 Сэтгэлийн хаттай эцэг эхчүүдийг хийдэггүй 13 зүйл
2021/06/14
Энэ удаагийн дугаараараа бид Сэтгэлийн хаттай эцэг эхчүүдийн хийдэггүй 13 зүйл номынхоо Тэд хүүхдээ алдахаас хамгаалдаггүй, Шийтгэл болон сахилга батыг хольж, хутгадаггүй, Тэд хүүхэддээ эрхийг биш бэрхийг сургадаг, Тэд үнэт зүйлээсээ хазайдаггүй гэдэг бүлгүүдийг ярьсан. Та таалан сууж, тухлан сонсож, сэтгэгдлээ хуваалцана уу.
#14 Сэтгэлийн хаттай эцэг эхчүүдийн хийдэггүй 13 зүйл, Ами Морин, 2017 /Бүлэг 7-9/
2021/05/08
Эцэг эхчүүд бид нар хүүхдээ хүмүүжүүлэхдээ нийтлэг алдаанууд гаргадаг. Хүүхдээ буруу хүмүүжүүлснээр ирээдүйд сэтгэлийн хатгүй, аймхай, шийдвэр гаргах чадваргүй, бусдаас дандаа бурууг хайдаг, бусдыг ойлгодоггүй, бэрхшээл болгоны өмнө бууж өгдөг хүүхдийг бэлтгэдэг байх нь. Нийтлэг ямар алдаанууд гаргадаг вэ, тэдгээрийг хэрхэн таньж мэдэх вэ, тэрхүү алдаануудаа хэрхэн засах вэ гэдэг талаар энэхүү ном маань өгүүлнэ. Энэ удаад 7-9-р бүлгийг танилцуулъя. Сэтгэлийн хаттай эцэг эхчүүд:
7. Тэд хүүхдэдээ хариуцлагаас зугатахыг зөвшөөрдөггүй.
8. Тэд хүүхдээ өвдөхөөс нь хаацайлж хамгаалдаггүй.
9. Тэд хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг удирдаж чадах юм шиг аягладаггүй.
#13 Сэтгэлийн хаттай эцэг эхчүүдийн хийдэггүй 13 зүйл, Ами Морин, 2017 /Бүлэг 4-6/
2021/04/19
Эцэг эхчүүд бид нар хүүхдээ хүмүүжүүлэхдээ нийтлэг алдаанууд гаргадаг. Хүүхдээ буруу хүмүүжүүлснээр ирээдүйд сэтгэлийн хатгүй, аймхай, шийдвэр гаргах чадваргүй, бусдаас дандаа бурууг хайдаг, бусдыг ойлгодоггүй, бэрхшээл болгоны өмнө бууж өгдөг хүүхдийг бэлтгэдэг байх нь. Нийтлэг ямар алдаанууд гаргадаг вэ, тэдгээрийг хэрхэн таньж мэдэх вэ, тэрхүү алдаануудаа хэрхэн засах вэ гэдэг талаар энэхүү ном маань өгүүлнэ. Энэ удаад 4-6-р бүлгийг танилцуулъя. Сэтгэлийн хаттай эцэг эхчүүд:
1. Тэд хүүхдээ өөрсдийнхөө айдсанд хүлж, сонголтыг нь боомилж өсгөдөггүй
2. Тэд хүүхдэдээ хэтэрсэн эрх мэдэл олгодоггүй.
3. Тэд хүүхдээсээ төгс зүйл хүлээдэггүй.
#12 Сэтгэлийн хаттай эцэг эхчүүдийн хийдэггүй 13 зүйл, Ами Морин, 2017 /Бүлэг 1-3/
2021/03/20
Эцэг эхчүүд бид нар хүүхдээ хүмүүжүүлэхдээ нийтлэг алдаанууд гаргадаг. Хүүхдээ буруу хүмүүжүүлснээр ирээдүйд сэтгэлийн хатгүй, аймхай, шийдвэр гаргах чадваргүй, бусдаас дандаа бурууг хайдаг, бусдыг ойлгодоггүй, бэрхшээл болгоны өмнө бууж өгдөг хүүхдийг бэлтгэдэг байх нь. Нийтлэг ямар алдаанууд гаргадаг вэ, тэдгээрийг хэрхэн таньж мэдэх вэ, тэрхүү алдаануудаа хэрхэн засах вэ гэдэг талаар энэхүү ном маань өгүүлнэ. Энэ удаад эхний 3 бүлгийг танилцуулъя. Сэтгэлийн хаттай эцэг эхчүүд:
1. Хүүхдээ дандаа бусдаас бурууг хайдаг хохирогчийн сэтгэл зүйтэй болгож өсгөдөггүй.
2. Хүүхдээ байнга өрөвдөж өсгөдөггүй.
3. Хүүхдээ ертөнцийн төв мэт өсгөдөггүй.
#11 "Хүүхдийг хэрхэн ирээдүйн уншигч болгож өсгөх вэ" Памела Паул, Мариа Руссо
2021/03/01
Ном унших нь зүгээр нэг хичээлдээ сайн болох, мэдлэгтэй болох гэхээсээ илүүтэйгээр өөрийгөө удирдах, сэтгэл хөдлөлөө удирдах, анхаарлаа төвлөрүүлэх, зорилго, мөрөөдөлдөө хүрэхэд нь туслах гэх мэт маш олон ѳгѳѳжтэй сайн талуудыг хүүхдэд суулгаж ѳгдѳг. Энэхүү ном нь дөнгөж төрсөн балчираас эхлээд өсвөр насны хүүхдүүдийг хэрхэн чиглүүлж ном унших дуртай болгох вэ гэдэг талаар өгүүлсэн. Хүчилж ном уншуулж сургахаасаа илүүтэйгээр номонд дуртай хүнийг хэрхэн бий болгох вэ гэсэн ерөнхий агуулгатай.
#10 Агуу эрч хүч ба сэтгэлийн дарамт санаа зоволтоо хэрхэн зориг, өөртөө итгэх итгэл, сэтгэлийн хат, хатуужил болгож өөрчилөх вэ?
2021/02/08
Superpowered: transform anxiety into courage, confidence, and resilience буюу Агуу эрч хүч ба сэтгэлийн дарамт санаа зоволтоо хэрхэн зориг, өөртөө итгэх итгэл, сэтгэлийн хат, хатуужил болгож өөрчилөх вэ гэдэг ном. Энэ номыг сонгох болсон шалтгаан гэвэл аливаа юмны хойно гарч чаддаг, амьдралд унаж алдсан ч бууж өгдөггүй шантардаггүй, алдаа гаргалаа ч тэрнээсээ болж өөрийгөө зэмлээд дахин юм хийхээс зүрхшээгээд байдаггүй тийм сэтгэлийн хаттай чанарыг “ Resilience” хүүхдүүддээ сургах юмсан гэдэг үүднээс сонгосон. Номын зохиолчид бол Shefali Tsabary, Renee Jain гэдэг хүмүүс байгаа. Тэд клиникийн сэтгэл судлаачид ба олон хүүхдүүдтэй ажиллаж судалгаа хийж өөрийн болон бусдын туршлагад үндэслэж бичсэн ном байгаа. Ном нь өсвөр насны хүүхдүүдэд хандаж бичсэн боловч аль ч насны хүнд үр өгөөжөө өгөх ном санагдсан.
Podcast reviews
Read WING PODCAST podcast reviews
Podcast sponsorship advertising
Start advertising on WING PODCAST relevant audience podcasts
You may also like to advertise on these Podcasts

4.8223861673
The Andrew Klavan Show
The Daily Wire

4.57941308
FloWrestling Radio Live
FloWrestling

4.86131049
Cruise Radio: Weekly Cruise News & Travel Tips
Doug Parker

4.7137981
One Heat Minute Productions
Blake Howard

55540321
Know Your Aura with Mystic Michaela
Mystic Michaela - Wave Podcast Network

4.832465140
Radio Rental
Tenderfoot TV & Audacy

4.81092564
The ONE Thing
Keller Podcast Network

4.51603446
Puck Soup
Sean McIndoe, Ryan Lambert

4.9162479
Java with Juli - Making Sense of God and Sex
Dr. Juli Slattery and Authentic Intimacy®

4.571250
The Traidar: A Traitors Podcast
Matthew Keeley